Цахим мэдээ
Хаана

Балбын сонгуульд реппер Балены нам яллаа

Балбын шинэ засгийн газрыг сонгох сонгууль энэ сарын 5-нд эхэлсэн. Сонгуулийн штабын байршил зэрэг зарим хүчин зүйлээс шалтгаалаад тус улсад санал хураалтын дүнг нэгтгэхэд багагүй хугацаа зарцуулдаг. 2022 оны сонгуулийн дүнг зарлахад хоёр долоо хоногоос ч илүү урт хугацаа зарцуулж байсан гэдэг.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд Растрияа Свантантра нам ялалт байгуулж буйг "BBC" мэдээллээ. Катмандугийн захирагч асан, 35 настай Балендра Шах тус намаас нэр дэвшсэн. Бален гэх нэрээр танигдсан тэрбээр өмнө нь реп дуу дуулдаг байжээ.

Эргэн сануулахад, Балба улс 2015 оны Үндсэн хуулиараа холимог сонгуулийн тогтолцоо гэх системийг нэвтрүүлсэн. Эхний системийг "First Past The Post" (FPTP) гэдэг бөгөөд хамгийн олон санал авсан хүн тухайн суудлыг авна. Хоёр дахь системийг "Proportional Representation" (PR) буюу хувь тэнцүүлсэн төлөөллийн систем гэдэг бөгөөд улс төрийн намын авсан нийт саналын хувьд үндэслэж суудал хуваарилна.

Нийт 165 суудлыг "FPTP" системээр, үлдсэн 110 суудлыг "PR" системээр сонгоно.

Растрияа Свантантра нам эцсийн дүнгээр 182 суудал авчээ. Балба улсад сүүлийн 10 жилд нэг нам ийм хэмжээний ялалт байгуулсан тохиолдол байгаагүй. Ийнхүү репперээс улстөрч болсон Балендра Шах Балбын дараагийн удирдагч болох замдаа орлоо гэсэн үг.

Балбын конгресс нам 38 суудалтайгаар хоёрдугаарт орсон бол Балбын коммунист нам 25 суудалтайгаар удаалжээ. Сонгогчдын ирц 60 орчим хувьтай байв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин