Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй асран хамгаалагчид сар бүр ₮50 мянгын тэтгэмж олгодог. Энэ нь одоогийн зах зээл, тэтгэмжийн харьцаа хамааралд огт нийцдэггүй бөгөөд сүү, живх авч хүрдэггүй учир нэмэх шаардлагатай гэж үзэн “D.parliament”-д цалинтай ээжийн ₮50 мянгыг ₮500 мянга болгох өргөдлийг өнгөрсөн сарын тавнаас санаачилж гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Тэгвэл тус өргөдөлд санал авах хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан бөгөөд 86,477 иргэн санал өгсөн байна. Ингэснээр тухай өргөдөл хүчингүй болж унаж байгаа юм. Хэрэв 30 хоногийн хугацаанд 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурсан бол тус саналыг УИХ-аар хэлэлцдэг журамтай.
СЭТГЭГДЭЛ Үлдээх