ОХУ Милан Кортина 2026 өвлийн паралимпоос найман алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авчээ. Ингэснээр тус улс медалийн чансаагаараа гуравдугаар байр эзэлж байна. Милан Кортина 2026 өвлийн паралимпод Оросын зургаан тамирчин оролцсон. Орос тамирчид хамгийн сүүлд 2014 оны паралимпод оролцжээ.
Оросын Паралимпын хорооны мэдээлснээр тэд гүйлтийн цана, уулын цана, пара сноубордын төрлөөр 18 медалийн төлөө өрсөлдсөн. "Хэдий цөөхөн тамирчин оролцсон ч бид олон улсын тавцанд сүр жавхаатайгаар эргэн ирлээ. Энэ бол ерөнхийлөгч Путины ач ивээлээр Орост паралимпын спорт өндөр түвшинд хөгжсөний тод жишээ" гэж тус хорооны тэргүүн Павел Рожков хэлжээ.
Тус улсын тамирчин Анастасиа Багиян болон түүний хөтөч Сергей Синякин нар цанын спортын гурван удаагийн Паралимпын аваргууд юм.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
СЭТГЭГДЭЛ Үлдээх