Өнөөдөр аргын тооллын 2026-3-18, Лхагва гараг, Билгийн тооллын 29, Буд гараг
Өдрийн наран 7 цагт мандаж, 19 цаг 1 минутад жаргана.
Шувуун хошуут одтой, цагаагчин туулай өдөр үс засуулахад тохиромжгүй.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх