Цахим мэдээ
Хаана

Эдийн засагч хүн Эрчим хүчийг удирдах нь

Монгол Улсын эрчим хүчний салбар бол зүгээр нэг эдийн засгийн тооцооны асуудал биш. Энэ бол инженерчлэл, технологи, аюулгүй ажиллагаа, урт хугацааны төлөвлөлт дээр тогтдог стратегийн хамгийн чухал салбаруудын нэг.  Гэвч сүүлийн үед эрчим хүчний салбарыг хэн дуртай нь удирддаг боллоо. Өнөөдрийн засгийн газрын хурлаар эрчим хүчийг эдийн засагч хүн удирдахаар болж байх шиг байна. Аливаа юм хоёр талтай  эдийн засагч хүнд давуу тал ч бий сул тал ч бий. Эрчим хүчний салбар асар их хөрөнгө шаарддаг учраас эдийн засгийн тооцоо зайлшгүй хэрэгтэй. Тиймээс эдийн засагч хүн “мөнгөний урсгал”-ыг зөв удирдах боломжтой. Гэвч эрчим хүч бол онолын тооцоо биш  бодит систем. Нэг алдаа гарвал хот бүхэлдээ харанхуй болно. Дулааны станц, цахилгаан сүлжээ, ачааллын баланс, нөөц хүчин чадал зэрэг нь зөвхөн номын мэдлэгээр биш, туршлага, инженерийн сэтгэлгээгээр шийдэгддэг.

Монгол Улсад эрчим хүчний доголдол, осол, хүчин чадлын дутагдал давтагдсаар байгаа нь бодлогын түвшинд мэргэжлийн дутагдал байгааг харуулж байна. Засгийн газрын түвшинд хүртэл “салбарын бодлогыг цэгцлэх, найдвартай ажиллагааг хангах” үүргийг онцгойлон өгч буй нь энэ салбар эмзэг байгааг илтгэнэ.  Асуудал нь эдийн засагч эсвэл инженерийн хэн нь зөв бэ гэдэгт биш. Харин шийдвэр гаргаж байгаа хүн салбарын мөн чанарыг ойлгодог уу гэдэгт оршино.

Бид одоо эрчим хүчний салбараа хэрхэн яаж цааш явахыг Найдах л үлдлээ...

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин