Хурандаа С.Сайнцог нутгийн зон олондоо тусгайлан мэндчилгээ хүргэв.
Би унаган Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат хүн. 1966 онд цэргийн албанд татагдаж ороод Лхагвасүрэн жанжны хамгийн сүүлийн тушаалаар офицер цолтны эгнээнд орсон. Манай нутгийнхан цэргийн уламжлалтай тийм хүмүүс байдаг.
Нутгаас минь олон сайхан генерал, хурандаа төрөн гарсан, зэвсэгт хүчинд үнэтэй хувь нэмэр оруулж хүчин зүтгэсэн. 1965,1966 оны үе тэнгийн цэргийнхэндээ тэр дундаа ЗХУ-д сургуульд суралцаж, армийнхаа өргөтгөл шинэчлэлтийг хийж орчин үеийн арми болоход үнэнч сэтгэлээр зүтгэсэн бүх дайчид, ахмадууд минь баяртаа баяртай сайхан оролцож сэтгэл дүүрэн тэнэгэр байна.
Манай нутгаас Дашбалбарын Базарсад, Дамдинсүрэнгийн Энхбаатар, хурандаа нараас Болдбаатар, Юра гээд олон сайхан хүмүүсийн араас энэ сайхан цолтон болсондоо бахархаж явдаг. Цэргийн хүний амьдрал гэдэг бол багш шавийн барилдлага гэсэн үг. Тийм учраас цэргийн дарга нар бүгд багш нар шавь нар гэсэн үг. Үе үеийн багш, эрдэмтэн, дарга нартаа баярлаж дурсаж явдаг. Бид нар яах аргагүй олон сайхан багш нар дарга нарын хойч үе, энэ өдөр яалтчгүй тэр сайхан хүмүүсээ дурсан санаж баярласан талархсанаа идэрхийлэх нь зүйтэй. Та нарынхаа дайчин замналыг нэр төртэйгээр албаа хашсан, өнөөдөр ч гэсэн яг энэ цаг үед бүх зүйл дээр та нар шигээ байх юмсан гэсэн бодол үргэлж биднийг жолоодож явдаг даа.
СЭТГЭГДЭЛ Үлдээх