Зэвсэгт хүчний БСТГ-ын дарга бригадын генерал С.Ванчинхүү анги бие бүрэлдэхүүн, үе үеийн дарга нар, эрдэмтэн багш нартаа баярлаж талархаж явдагаа илэрхийлэв.
Юуны түрүүнд эх орныхоо төлөө эр цэргийн алба хаасан нийт эрчүүддээ болон батлан хамгаалах салбар зэвсэгт хүчний нийт алба хаагчиддаа Монгол цэргийн өдөр Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Цэргийн хөдөлмөр хүнд хөдөлмөр. Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэг хүлээдэг. Манай улсад 18-25 нас хүрээд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт хугацаат цэргийн албаа хаадаг. Тэр дундаа зэвсэгт хүчиндээ ажил амьдралаа холбож 30 дахь жилдээ алба хааж байна.
Генерал цолтой хүний хувьд зэвсэгт хүчиндээ алба хааж эх орондоо, ард түмэндээ үнэнчээр зүтгэнэ гэдэг нэр төрийн бас бахархмаар нөгөө талдаа хариуцлагатай алба.Зэвсэгт хүчнийхээ нэг эд эс нь болж офицер хүнийхээ албыг хааж яваадаа бахархалтай байдаг.
Миний бие 1996 онд тухайн үеийн Цэргийн их сургуульд элсэн суралцаж сонсогчоор 4 жил суралцан офицерийн эгнээнд элсэж байлаа. Өдгөө 30 дахь жилдээ Монгол улсын зэвсэгт хүчинд албаа хааж байна. Алба хаах хугацаанд анги байгууллагууд, мөн цэргийн боловсролын байгууллага, батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штаб гэх мэтчилэн байгууллагуудад дэслэгчээс бригадын генерал цол хүртлээ алба хааж байна.
Алба хаах хугацаанд намайг тусалж дэмжиж сургаж хүмүүжүүлсэн үе үеийн захирагч дарга, эрдэмтэн багш нар, хамт олон, зэвсэгт хүчний жанжин штаынхаа бие бүрэлдэхүүнд баярын мэндийг өргөн дэвшүүлье.
СЭТГЭГДЭЛ Үлдээх