Монголын орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны ой, Монголын эр цэргийн баярын өдрөөр "Халимгийн алдарт Жангарч Цагаанзам гуай Монголоо зорин ирж ахмад Туульч,Ерөөлч, Магтаалч, Өвгөн хуурч Баярмагнайд ХҮНДЛЭЛ үзүүлэн өргөө гэрт нь зорин ирж цагаа барин золголоо."
Халимгийн алдарт Жангарч Цагаанзам гуай Халимаг улсад амьдардаг бөгөөд Жангар туулийг өвлөн авсан цагаасаа эхлээд тасралтгүй тууль хайлж ирсэн өв тээгч хүн юм.Эртнээс уламжлан ирсэн энэхүү үнэт өвөө Халимаг улсдаа төдийгүй Ар Монголдоо түгээн дэлгэрүүлэхийн тулд зорин ирж тууль хайлдаг билээ.Харин энэ удаад ирэхдээ:
3 сарын 20-нд Дархан хотод
3 сарын 22-нд Улаанбаатар хотод тууль хайлахаар тов гарчээ. Мөн 3 сарын сүүлээр нутаг буцах бөгөөд үүнээс өмнө доорхи утсаар түүнтэй холбогдон гэртээ болон албан байгуулагадаа залж тууль хайлуулж болно.
Утас: 8845-2222, 80110091
Монголоо Бумбын орон болгож, Иргэдээ жаргаан сууя гэвэл Жангар туулиа судлаарай.
Оюун санааны тэлэлт сүнсний их сэрэлт эхэлсэн энэ цаг дор туулиар хөглөлдөн ухамсараа сэргээж хийморь сүлдээ босгоцгооё.
Жангарч Цагаанзам
СЭТГЭГДЭЛ Үлдээх