Цахим мэдээ
Хэзээ

Өгөөдэй хааны ууган хүү Гүег 1206 оны 3 сарын 19-нд мэндэлжээ

   Чингис хааны ач, Өгөөдэй хааны ууган хүү Гүег 1206 оны 3 сарын 19-нд буюу “Их Монгол улс байгуулагдсан жил мэндэлсэн бөгөөд 1246 оноос 1248 он хүртэл хаан ширээнд суусан байна. Түүний эх нь Мэргид аймгийн Дөргэнэ хатан юм.

      1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлсөн хэдий ч хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.

      Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их Хааны суурийг эзлэв.Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Гүрёо, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцсон бөгөөд Ромын пап ламын элч Плано Карпини "Ромын папын монголчуудыг Христийн шашинд орж, Христийн шашинт орнуудыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлыг авч иржээ." Гүюг хаан пап ламын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу захидал илгээсэн аж. Уг захидлын перс хэл дээрх хувилбар нь эдүгээ Ватиканы номын сангийн архивт хадгалагдаж байна. Плано Карпини Монголд байх үеийнхээ тухай бичсэн аян замын тэмдэглэлийг бичсэн нь одоог хүртэл хадгалагдан үлджээ.

      Мөн Гүегийг хаанд өргөмжилхөд Бат ирээгүй бөгөөд Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байсан ч эцэстээ 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад одоогийн Шинжаан мужийн нутагт байсан Бешбалык хотын ойролцоо 42 настайдаа өвчнөөр нас баржээ.

      Түүнийг хувь хүн талаас нь авч үзвэл Ромын Папын элч П.Карпинийн тэмдэглэлд тодорхой харуулах бөгөөд үүнд "Гүюг хаан “дунд зэргийн нуруутай, хэрсүү ухаалаг бөгөөд хэтэрхий зальжин, буурьтай ба ихэмсэг зантай” хүн байв." хэмээн тэмдэглэжээ.

      Чингис хааны үндэс суурийг нь тавьж, Өгэдэй хааны үед жинхэнэ ёсоор төлөвшин тогтсон Монгол гүрэн Гүюг хааны үед нүүдэл, суурьшмал хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болсон билээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин