Цахим мэдээ
Хаана

АНУ-ын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын өр 39 их наяд ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ өсөлт нь засгийн газрын зардал нэмэгдэж буйтай холбоотой юм. Тухайлбал, АНУ-Израилийн Иранд хийж буй мөргөлдөөн, цагаачлалын хяналт, татварын бууралт зэрэг бодлогын зардлуудаас болж нэмэгдсэн байна. Албаныхны мэдээлснээр, өр удаан хугацаанд хуримтлагдсанаас болж хамгийн дээд түвшиндээ хүрсэн бөгөөд өмнөх томоохон дайнууд, "Covid-19" цар тахлын үеийн зарцуулалт, татварын бодлогуудаас шалтгаалжээ. Эдийн засгийн мэргэжилтнүүд өрийн өсөлт нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж байна. Жишээлбэл, ипотекийн болон автомашины зээл зэрэг хэрэглэгчдийн зээлийн өртөг нэмэгдэж, бизнесийн хөрөнгө оруулалт буурснаас цалингийн өсөлт удаашран, бараа, үйлчилгээний үнэ өснө. Зарим шинжээч одоогийн чиг хандлага үргэлжилбэл өр 40 их наяд ам.долларт хүрч болзошгүй гэж таамаглаж байна.

Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассетт Иранд үргэлжилж буй мөргөлдөөн АНУ-д 12 тэрбум гаруй ам.долларын хохирол учруулсан гэж мэдэгдсэн боловч мөргөлдөөний үргэлжлэх хугацаа тодорхойгүй хэвээр байна. Питер Г. Петерсоны сангийн гүйцэтгэх захирал Майкл Петерсон зээлийн огцом өсөлт нь ирээдүй хойч үед урт хугацааны эрсдэл учруулж байгаа гэж анхааруулав.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин