АНУ-ын Охайо мужийн их сургуулиас 2021 онд бага орлоготой 5 хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлийн 2650 аавуудыг хамруулан “Хүүхдийн хүмүүжилд аавуудын үзүүлэх нөлөө, харилцаа хандлага оролцооны талаарх” томоохон судалгаа хийжээ.
Энэхүү судалгаанд “Аавууд хүүхдүүдийн амьдралд ямар хэлбэрээр оролцдог” тэр оролцоо нь “Хүүхдийн зан төлөв, сэтгэлзүй, танин мэдэхүйд хэрхэн нөлөөлдөг” талаар судалжээ.
Судалгаагаар аавуудыг доорхи 4 төрөлд ангилан авч үзэж:
- Хүүхэдтэйгээ тоглодог, ярилцдаг, халамжилдаг. / хүүхдийн хүмүүжилд хамгийн сайн нөлөөтэй /
-Оролцдог ч хатуу хүмүүжил хэрэглэдэг. / Хүүхдийн зан төлөвийн асуудал нэмэгдэх хандлагатай. /
-Хүүхэдтэйгээ ярилцах, сургах оролцоо багатай. / Хүүхдийн оюуны болон сэтгэлзүйн хөгжил сул /
-Хүүхэдтэйгээ бараг харилцдаггүй / Хүүхдийн бүх талын хөгжилд сөрөг нөлөөтэй. /
“Аавуудын хатуу ширүүн хүмүүжил, оролцоо багатай байдал нь хүүхдийн өөртөө итгэлгүй байдлыг нэмэгдүүлж,өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, нийгмээс өөрийгөө тусгаарласан, сэтгэл гутралд орох эрсдэл өндөртэй хүмүүсийг бий болгож байна.
Судалгааны дүгнэлт: “Аавуудын идэвхитэй, эерэг оролцоо нь хүүхдийн нийгэмтэй харилцах чадварыг нэмэгдүүлдэг” хэмээн дүгнэсэн бөгөөд “Ирээдүйн нийгэмд гэрэл гэгээг түгээх өндөр ач холбогдолтой юм.”
СЭТГЭГДЭЛ Үлдээх