Цахим мэдээ
Хэзээ

2006 оны 3 сарын 21-нд "Твиттер албан ёсоор байгуулагджээ"

      Дэлхий дахинаа 3 сарын 21-ны өдөр болсон онцлох үйл явдлуудаас

  • 1800 - Ромын пап ламаар VII Пиус сонгогджээ.
  • 1801 - Британи болон Францын цэргүүд Египетийн Никрополисийн балгасын орчим тулалдав.
  • 1871 - Отто Фон Бисмарк Германы улсын анхны канцелараар томилогдсон.
  • 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Михайль цэргийн ажиллагааг эхлүүлэв.
  • 1928 - Атлантын далайг анх удаа нисч туулсан анхны нисгэгч Чарльз Линдбергт "Гавьяаны медаль" гардуулав.
  • 1935 - Ираны шах Мохаммед Реза Пехлеви улсынхаа нэрийг Перс биш Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ.
  • 1945 -Дэлхийн хоёрдугаар дайн: Британийн зэвсэгт хүчин Бирм улсын Мандалай хотыг чөлөөлөв.
  • 1946 - Америкийн үндэсний хөлбөмбөгийн баг Лос Анжелес Рамс баг хар арьст тоглогч Кенни Вашингтонтой гэрээ байгуулав. Ингэснээр Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хар арьст тоглогчтой гэрээ хийсэн анхны баг болсон юм.
  • 1960 - Өмнөд Африкад арьс өнгөрөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг цагдаагийн газар хүч хэрэглэн тарааж 69 хүн амиа алдан, 180 хүн шархаджээ.
  • 1963 - АНУ-ын Конгресс Алькатразын холбооны шоронг албан ёсоор хаах шийд гаргав.
  • 1965 - АНУ-ын Сансар судлалын агентлаг Рейнжер хөтөлбөрийн сүүлийн хөлөг болох "Рейнжер 9" хөлгийг хөөргөжээ.
  • 1970 - АНУ-ын Сан-Франциско хотын амбан захирагч Жозеф Алиотогын зарлигаар "Эх дэлхийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэжээ.
  • 1983 - Израил Палестины хооронд Баруун эргийн төлөөх хурцадмал байдал эхэлжээ. Хоёр талын аль, аль нь хорт хий ашигласан байна.
  • 1986 - Дэлхийн уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын уран гулгагч Деби Томас түрүүлэв. Ингэснээр тус тэмцээний түүхэнд түрүүлсэн анхны хар арьст тамирчин болжээ.
  • 1990 - Өмнөд Африкын захиргаанд 75 жил оршин тогтносон Намиби улс тусгаар тогтнов.
  • 1994 - НҮБ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бодлогын баримт бичгийг боловсруулж эхэлжээ.
  • 1999 - Бертран Пиккард болон Брайн Жонес нар дэлхийг агаарын бөмбөлөгөөр тойрсон анхны хүмүүс болов.
  • 2001 онд "Хёндай" компанийг үндэслэгч Чун Жү Ёнг 1915 онд мэндэлжээ.
  • 2002 - Ромын пап 2-р Иоанн Павел Израйл улсад айлчиллаа. Энэ нь Ромын папын түүхэнд тус улсад айлчилсан анхны тохиолдол болсон юм.
  • 2006 - Нийгмийн сүлжээний алдарт Твиттер албан ёсоор байгуулагджээ.
  • 2019 - БНХАУ-ын Жаньсу мужийн Химийн үйлдвэр дэлбэрсний улмаас 47 хүн амиа алдан 640 гаруй хүн бэртэж, гэмтэж байжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин