Монгол Улсын урлагийн зүтгэлтэн яруу найргийн ноён оргил Бадраагийн Бадрууган асан:
1952 онд Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Жамцын Бадраа,Гавьяат эмч Х.Бадарч нарын ууган хүү болон мэндэлжээ.
1979 онд Ленинград хотын Соёлын их сургулийг театр, киноны найруулагч мэргэжилээр төгсөж ирээд 1979 оноос Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрт найруулагчаар томилогдон уран бүтээлээ эхлүүлж байжээ. Тэнд анх зөвлөлтийн жүжгийн Их зохиолч Николай Островскийн “Хонь чоно” зохиолоор жүжиг найруулан тавьжээ
Тэрээр 1990 оноос шинэ Засгийн газрын Соёл урлагийн хорооны даргаар ажилласан. 1996 оны 10-р сард байгуулсан Радио, телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон боловсролын байгууллагын нэг болжээ.
Мөн “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч юм. Цахилгаан бөмбөр, морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аяс оруулж чадсан. Үүнд: “Хайрын дурсамж”, “Хүлээсэн хавар”,”Улаанбаатарын үдэш”, “Хонин цагаан үүл”, “Уянхан хорвоон хань”, “Улаанбаатарын агаар”, “Сэрүүн цэцэгс”, “Зүүдэлснийг минь уучлаарай”, “Гэрлэж амжаагүй явна” гээд олон өнгө төрх, хөг хэмнэлтэй дууг дуулж амилуулсан байна.
Түүний найруулсан дэлгэцийн уран бүтээлийн анхдагч нь Д.Намдаг зохиолчийн “Цаг төрийн үймээн” романаас сэдэвлэсэн “Төрийн сүлд минь өршөө” бөгөөд мөн "Ертөнцийн сүүлчийн чулуу" (1995), "Шинэ үсгийн багш"(1998), "Уулын хөх сүүдэр" МУСК (2000) зэрэг бүтээлүүд юм.
Б.Бадрууган олон монголчуудад урлагийн сэтгэлгээний их өвийг үлдээж театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө хүртэл мэргэжлийнхэн үнэлсээр байна.
"Ард түмний хүү Б.Бадар-Ууганы гэгээн дурсгалд нийт ард түмнийхээ өмнөөс хүндэтгэл илэрхийлье."
СЭТГЭГДЭЛ Үлдээх