Ховд аймгийн малчид өнгөрсөн онд 3.1 сая толгой мал тоолуулжээ. Үүнээс 1.3 сая толгой мал төллөнө.
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар 149.3 мянган толгой мал төллөсөн ба 148.975 толгой төл бойжиж байна. Үүний 518 нь ингэ, нэг гүү, 1037 үнээ, 53296 хонь, 94496 нь ямаа юм.
Одоогоор 365 толгой төл хорогдсон бол 1022 толгой ямаа хээл хаясан тухай Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ:/МОНЦАМЭ/
СЭТГЭГДЭЛ Үлдээх