Цахим мэдээ
Хэзээ

"Өнөөдөр ажиглая, ирээдүйгээ хамгаалъя" Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр дэлхий даяар "Дэлхийн цаг уурын өдөр"-ийг тэмдэглэдэг уламжлалтай.  Анх 1947 оны 10-р сарын 11-ний өдөр НҮБ-аас батласан Дэлхийн цаг уурын конвенцийн хүрээнд 1950 оны 03 сарын 23-нд Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ байгуулагдсан. Тиймээс энэ өдрийг жил болгон дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Швецарийн Женев хотд төвтэй ДЦУБ нь 193 гишүүнтэй бөгөөд Монгол улс 1963 оны 04-р сарын 04-нд тус байгууллагын албан ёсны, бүрэн эрхэт гишүүн орон болжээ. охион байгуулагч нь НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Цаг Уурын Байгууллага /World Meteorological Organization/ юм."

2026 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Өнөөдөр ажиглая, ирээдүйгээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь өнөөдөр хийж буй ажиглалт, хэмжилт, мэдээлэл цуглуулалт нь ирээдүйд хүн төрөлхтнийг байгалийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үндэс болдгийг онцолж байна. Дэлхий даяар хиймэл дагуул, цаг уурын станц, радар, далайн хөвөгч төхөөрөмж зэрэг олон төрлийн ажиглалтын системээр тасралтгүй мэдээлэл цуглуулдаг.

Эдгээр мэдээлэл нь:

  • Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах
  • Байгалийн гамшгийн эрт сэрэмжлүүлэг өгөх
  • Уур амьсгалын өөрчлөлтийг судлах
  • Хүн ам, эдийн засгийг хамгаалах зэрэг олон чухал шийдвэрийн үндэс болдог байна.       

      Энэхүү өдөр нь цаг уур, ус зүй, уур амьсгалын шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулах, улс орнуудын цаг уурын байгууллагуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг онцлон харуулахад чиглэдэг.

    Дэлхийн цаг уурын өдөр нь зөвхөн цаг агаарын тухай бус, хүн төрөлхтний аюулгүй байдал, ирээдүйн тогтвортой хөгжилтэй шууд холбоотой өдөр юм. Өнөөдөр хийж буй ажиглалт, шинжилгээ бүр маргаашийн эрсдэлийг бууруулах чухал алхам болдгийг энэ өдөр сануулдаг.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин