Цахим мэдээ
Мэдээ

Үс засуулахад өнгө зүс сайжирна

Өнөөдөр аргын тооллын 2026-3-24, Мягмар гараг, Билгийн тооллын 6, Ангараг гараг

Өдрийн наран 6 цаг 47 минутад мандаж, 19 цаг 10 минутад жаргана.

Чөлөөт эх одтой, улаагчин тахиа өдөр, үс засуулахад өнгө зүс сайжирна.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Зурхайч: Д. Цогтбаатар

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин