2025 оны арванхоёрдугаар сард найз охин Н-ын биед халдсан хэрэгт холбогдож, уг хэргийг цагдаагийн байгууллага шалган прокурорт шилжүүлсэн байдаг.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.03.09-ний өдөр хэлэлцээд Г.Энэрэлийг гэм буруутайд тооцож, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх