Италийн хойд хэсэгт орших Өмнөд Тироль бүсэд бямба гараг(2026.03.21)-т гарсан цасан нурангид хоёр цаначин амиа алдаж, таван хүн гэмтсэн талаар аврах албанаас мэдээллээ.
Нуранги нь Австрийн хил орчим, Рачинес хотын ойролцоох Хоэ Ферзе, Монте Таллонэ Гранде уулын энгэрт, далайн түвшнээс дээш ойролцоогоор 2400 метрийн өндөрт үүссэн байна. Нийт 25 цаначин нурангид өртсөнөөс гурван хүн хүнд, хоёр хүн хөнгөн гэмтэл авчээ.
Осол орон нутгийн цагаар 11:40 цагт болсон бөгөөд аврах ажиллагаанд зургаан нисдэг тэрэг, ойролцоогоор 80 аврагч оролцсон байна.
Европт энэ улиралд цасан нурангитай холбоотой нас баралт ердийн үеэс өндөр байгаа бөгөөд улиралд дунджаар 100 орчим хүн амиа алддаг бол энэ удаад аравдугаар сараас хойш 127 хүн нас барсан байна. Үүнд Италид 33, Францад 31, Австрид 29 тохиолдол бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх