Цахим мэдээ
Хаана

Монгол Алтайн уулсаар хур тунадас орно

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +6...+8 градус дулаан.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол Алтайн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр +2...-3, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14..+19, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9...+14, бусад нутгаар +3...+8 градус дулаан.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин