Хойд Солонгосын парламент Ким Жон Уныг төрийн хэргийн ерөнхийлөгчөөр дахин томилсон байна. Солонгосын төв телевизийн (KCTV) мэдээлснээр, Ардын дээд хурал Ням гаригт (2026.03.22) Пёньян хотод болсон чуулганы үеэр энэ шийдвэрийг гаргасан. "Төрийн хэргийн ерөнхийлөгч” гэдэг нь улсын тэргүүн гэж тооцогддог аж. Энэ нь 2016 онд уг албан тушаал бий болсноос хойших түүний гурав дахь бүрэн эрхийн хугацаа болж байна. Мөн хурлаар түүний ойрын туслах Жо Ён Вон Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргаар томилогдож, өмнөх дарга Чуэ Рён Хэг орложээ. Ерөнхийдөө тус улсын засгийн газрын гишүүдийн ойролцоогоор 40 хувь нь шинээр томилогдсон байна.
Түүнчлэн чуулганы үеэр цаашид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, их хурлаар танилцуулсан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсвийн талаар хэлэлцэх аж. Цаашид Ким Жон Ун АНУ-тай харилцах харилцааны талаар дурдах эсэх нь барууны анхаарлыг татаж байна. Хойд Солонгос мөн Өмнөд Солонгосыг “дайсагнагч улс” гэж үзэх бодлого нь үндсэн хуульд тусгагдах эсэх нь бас анхаарлын төвд байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
СЭТГЭГДЭЛ Үлдээх