Цахим мэдээ
Юу

12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-аас өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд хийсэн ажлаа танилцууллаа. Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сард төлөвлөгөөт тав, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтад 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамруулжээ. Хяналт шалгалтаар зөрчилд холбогдсон 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага буюу 624 иргэн, дөрвөн уригч иргэн дөрвөн иргэнд  Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн таван аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлжээ.

Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ.

Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцааж, гурван иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин