Үнэн ба зөв намын дарга, гишүүд мэдээлэл хийв.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: Гурван шатны шүүхээс ял авчихсан хүн парламентэд байна гэдэг чинь парламентын засаглалаа өөрсдөө эвдэж үнэ цэнэгүй болгож байна. Хамгийн сүүлд өчигдөрийн мэдээллээр Хууль зүйн сайд Б.Энхбаяр нь бусдаас 1.3 сая доллар буюу их хэмжэний мөнгө авсан гэдэг баримт гарч ирсэн. Монгол улсын Хууль зүйн сайд нь хулгайч байхаар энэ улсын бүх хүмүүс хулгайч болно шүү дээ.
Хулгайг хаанаас эхлэх ёстой вэ гэвэл шатыг дээрээс нь эхлэж шүүрддэг шиг дээд албан тушаалтан эрх мэдэлтнүүдээс эхлэх ёстой. Баримт гарч ирэхээр л нэг нэгэн рүүгээ нааж харлуулан гүтгэдэгээ болих хэрэгтэй. Тийм учраас бид ард түмний хаврын их чуулганыг хийж сүүдрийн засгийн газар байгуулна.
Хаврын чуулганаар ард түмнээр хэлэлцүүлнэ. Хоёр нам хуйвалдаж худалдагдаагүй байсан бол Үнэн ба зөв нам өнөөдөр парламентэд 2 суудалтай ард түмнийхээ дуу хоолой болж явах байлаа. Бидний суудлыг дээрэмдэж авсан нэг хүн бол улсын их хурлын гишүүн Баасанжав, нөгөө хүн нь ардчилсан намаас сонгогдчихоод багш нараа, иргэдээ загнаад байдаг гишүүн. Бидний суудлыг луйвардаж авсан хүмүүс хэрхэн ёс зүйгүй, увайгүй авирлаж байгааг та бүхэн харж байгаа.
Монгол өнөөдөр парламентийн засаглалтай гэж байгаа бол засаг нь өрөө ажиллаж чадахгүй ажлаа хийхгүй байна. Тийм учраас ард түмний парламентийн гадна талдах бодитой сөрөг хүчнийг Үнэн ба зөв нам бусад нам, улс төрийн байгууллага, иргэний нийгмийн идэвхитэн зүтгэлтнүүдтэй нийлж хамтарч ажиллаж авч явахаар болж байгаа. Бид сүүдрийн засгийн газрыг байгуулахыг албан ёсоор парламентийн 35 жилийн түүхэнд анх удаа хийж хэрэгжүүлэхээр болсон гэдгээ албан ёсоор хэлье.
Бид хэрвээ парламентэд байсан бол ард түмний дуу хоолой болж эцсэ хртэл дугарч одоогийн Монголын парламент ийм амгалан байхгүй байсан гэдгийг баттай хэлье.
Ийм бузар булай зүйл дээр нь болоод байхад энэ бүхнийг тэвчээд сууна гэдэг бол хулчгар байгаагийн шинж. Бузар булай шударга бус зүйлийг тэвчиж чаддаггүй босдог дугардаг хүнийг биеэ даах чадвартай хүн гэж хэлнэ. Дээр нь бузар булай бүхэн яригдаад чуулгадаад байхад нүдгүй чихгүй юм шиг тэвчээд сууна гэдэг тэнэг эсвэл тэдний хамсаатан байж таарна.
Монголын үнэнч, нийгмийн сор болсон сэхээтэнгүүдийг хамтдаа 4 сарын 14нд болох ард түмний чуулга уулзалтанд оролцож сүүдрийн засгийн газрыг байгуулж, засгийн газрын шүүсийг нь шахаж хяналт тавихад хамтарч ажиллаарай гэж хүсэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх