КЛИНИКИЙН ПРОФЕССОР, ТАРХИНЫ МЭС ЗАСЛЫН АХМАД ЭМЧ Ч.ОРЛОМТОЙ ТҮҮНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫН ТҮҮХ ЗАЛУУ НАСНЫХ НЬ ТУХАЙ ЯРИЛЦАВ.
Тэрээр би Иркутск, Герман, Польш-д сурч эмнэлгийн бүх л зүйлсийг сурч мэдэж ирсэн. Сайхан мэргэжлийнхээ ачаар олон хүмүүсийг аварсандаа үргэлж баярлаж бахархаж явдаг.
Одоо би 75 настай гэсэн хэдий ч хагалгаа хий гэвэл би хийж чадна л гэж боддог, яагаад гэвэл номыг нь үзэж багшаар нь заалгаж 50 гаруй жил хагалгаа хийсэн учраас. Гэхдээ жил ирэх тусам дордож байгаагаа хараад нас бол хүнийг хэмждэг л юм байна гэж бодож сууна.
Миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү мартаж чаддаггүй хар бараан зүйл бол 2011 онд аваарт орж хөлөө бэртээсэн тэр өдөр. Нөхөртэйгээ амралтаар хөдөө явж байгаад 2 хүн муудаад байхаар нь салгах болиулах санаатай машинаас үсэрч буухдаа машин зогсож амжаагүй байхад хөл маань машины дор нь орчихсон. Намайг гэмтэж бэртээд яаралтайгаар очиход минь сайхан өндөр мэргэжлийн Олзвай, Даваасамбуу, Хуяг гээд олон эмч нарын ачаар хөл дээрээ боссон доо үргэлж талархаж явдаг.
Ер нь миний амьдрал, залуу нас минь гэмтлийн эмнэлэг дээр л дууссан. Одоо бодоход бүх зүйл маань тэнд л өнгөрч дээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх