Цахим мэдээ
Юу

Хүсээгүй жирэмсэлсэн 2 охины 1 нь үр хөндүүлдэг

Үр хөндүүлж амиа алдсан охидыг дурсах өдөр

       Жил бүрийн гуравдугаар сарын 25-ны өдрийг дэлхийн зарим улс оронд Абортод өртсөн охидыг дурсах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь төрөх боломжгүй болсон ургийн амь насыг дурсахын зэрэгцээ хүсээгүй жирэмслэлт, эхийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, нийгмийн хариуцлагын талаар олон нийтэд ойлголт өгөх зорилготой юм.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхий даяар жил бүр ойролцоогоор 73 сая орчим үр хөндөлт хийгддэг байна. Энэ нь нийт жирэмслэлтийн ойролцоогоор 29 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Мөн үр хөндөлтийн 40 гаруй хувь нь аюултай нөхцөлд хийгддэг бөгөөд үүнээс шалтгаалан жил бүр ойролцоогоор 30 мянга орчим эмэгтэй амь насаа алдаж байгаа талаар мэдээлжээ.

     Судлаачдын үзэж байгаагаар хүсээгүй жирэмслэлт нь нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын хүртээмж, эрүүл мэндийн үйлчилгээний боломж, гэр бүл төлөвлөлтийн мэдлэг зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байдаг байна. Иймээс энэ өдрийг зөвхөн дурсгалын өдөр төдийгүй урьдчилан сэргийлэх, боловсрол олгох ач холбогдолтой гэж үздэг.

Иймд дэлхийн зарим улсууд:

  • Гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл түгээх
  • Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх
  • Эхийн эрүүл мэндийн талаарх сургалт зохион байгуулах
  • Хүсээгүй жирэмслэлтийг бууруулах чиглэлээр кампанит ажил өрнүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.

   Үр хөндөлтийн асуудал нь дэлхий дахинд маргаантай хэвээр байгаа ч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дэмжлэгийг сайжруулах нь хүсээгүй жирэмслэлтийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон улсын байгууллагууд онцолдог.Абортод өртсөн охидыг дурсах өдөр нь хүний амьдрал, эхийн эрүүл мэнд, нийгмийн хариуцлагын талаар эргэцүүлэх, ирээдүйд эрсдэлийг бууруулах талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өдөр хэмээн үздэг байна.

    Харин Монголд "Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр тасралтгүй 23 жил ажиллаж байгаа  "Гүнж" ТББ-ын" 2023 онд хийсэн судалгаагаар жилдээ 7000-8000 өсвөр насны охин жирэмсэн болдог бөгөөд 50% нь үр хөндөлт хийлгэж, 50% нь хүүхдээ төрүүлдэг. Тэгвэл жилд 15-19 насны 3500-4000 охин үр хөндөлт хийлгэдэг аж. Эдгээр охидын 80-85% нь хүсээгүй болон төлөвлөөгүй жирэмслэлт байдаг. Мөн 15-19 насандаа төрсөн ээжүүдийн 70% нь хүүхдээ ганцаараа өсгөдөг гэж гарчээ.  

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин