Цахим мэдээ
Урлаг, Спорт

“Хасын хүлэгүүд” тэргүүлж байна

“Эс Жи Эйпс” ганц хожиход финалд шалгарна

Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээн тоглолтууд өндөрлөх дөхөж байна.

Өчигдөр “Эс Жи Эйпс” болон “Сэлэнгэ бодонс” багуудын цувралын 5 дахь тоглолт боллоо. Хоёр багийн цуврал 2:2 тэнцээд байсан. Энэ тоглолтод “Эс Жи Эйпс” 88-76 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожиж, финалд шалгарахад ганцхан алхам үлдлээ. 

Өнөөдөр нөгөө хэсгийн “Хасын хүлэгүүд” болон “Хаан шонхорууд” багуудын цувралын тав дахь тоглолт болно. Хоёр багийн цувралыг 3:1-ээр “Хасын хүлэгүүд” тэргүүлж байгаа. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин