Цахим мэдээ
Хэн

Киришима Б.Лхагвасүрэн озэки цолоо эргүүлэн авлаа

 Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Банцүкэгийн зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралджээ.

Энэхүү хурлаар Киришима Б.Лхагвсүрэнд озэки цолыг нь эргүүлэн олголоо. Түүний хувьд сүүлийн гурван башёд дараалан сэкивакэ цолтойгоор тавин хувийн амжилтаа үзүүлэхдээ нийт 34 даваа авсан байна. Түүгээр ч зогсохгүй Хару башёд 12 даваатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахь удаагаа өргөсөн юм. Киришима озэки цолоо алдсанаас хойш хоёр жилийн дараа эргүүлэн авч байна. Тэрбээр озэки цолоо алдаад буцааж авсан зургаа, Монголын хоёр дахь бөх боллоо.

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Хару башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан бөгөөд гурав дахь цомоо өргөөд зогсохгүй “Дайчин барилдааны шагнал” хүртсэн юм. Тэрбээр монгол бөхчүүдийн макүүчи зиндааны 104 дэх түрүүг авчээ

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин