Жуулчдын улирал ирж байна
Монгол Улсад 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 126,382 жуулчин зорин иржээ.
Жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа бөгөөд Япон, Герман, Казахстан, АНУ, Турк, Тайвань зэрэг улсаас ирэх жуулчдын тоо мөн тогтвортой байна.
Өмнөх жилүүдийн 3 дугаар сарын нийт жуулчдын тоо
- 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин
- 2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
- 2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин ирсэн байна.
2026 оны 3 дугаар сарын байдлаар
- ОХУ-аас 15,936
- БНХАУ-аас хамгийн өндөр үзүүлэлттэй
- БНСУ-аас 2,609
- Япон улсаас 1,849
- Туркээс 931
- Казахстанаас 746
- АНУ-аас 554 жуулчин тус тус иржээ.
- Монгол улсын засгийг газраас Аялал жуулчлалын салбарт эрчимтэй анхааран ажиллаж байгаатай холбоотой сүүлийн 3 жилийн байдлаар тогтмол өссөөр байгаа билээ. Цаашид дулааны улирал эхлэж байгаатай холбоотойгоор жуулчдын тоо улам өсөх хандлагатай байна.
Үүнээс үзвэл Монголын аялал жуулчлалын салбар бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгаа болон олон улсын хамтын ажиллагаан дээрээ сайжирч байгааг харж болно.
Гэвч өмнөх жилүүдэд Монголд ирсэн жуулчдын санал асуулган дээр суурьлан хийсэн судалгаанаас "Хөдөө орон нутгаар бүтээгдэхүүн үйлчилгээний салбарын чанар дээр онцгой анхааран ажиллах нь шаардлага" байгааг харуулдаг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх