Монгол Улсын Төрийн хошой шагналт,Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров 77 нас хүрлээ
Нацагийн Жанцанноров 1949-ны 3 сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд айлын дундах хүү болон мэндэлжээ. Жанцанноров нь 1957-1961 онд Өлзийт сумын бага сургууль,1961-1967 онд Хужирт сумын дунд сургууль,1967-1971 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн багш мэргэжлээр төгсөж,1974-1979 онд Украин улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн консерваторид суралцаж, хөгжмийн зохиолч,хөгжим судлаач мэргэжлийг эзэмшсэн байна.
Н.Жанцанноров гуай оюутан ахуй цагтаа уран бүтээлүүдээ туурвиж эхэлсэн байна.1969 онд аавыгаа бурхан болоход “Төрсөн нутгийн бараа” дуугаа бичиж байсан бөгөөд сургуулиа төгсөхдөө нэлээд дуутай болсон байжээ.
Тэрээр төрийн анхны шагналаа 1989 онд “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөр, 2000 онд “Морин хуур яруу найрал хөгжмийн концерт”, “Сэтгэлд шингэсэн говь” зураглал, “Монгол аялгуу”, “Нутаг минь хүлэг минь” уран сэтгэмж зэрэг морин хуурт зориулагдсан бүтээлүүдээрээ Монгол Улсын төрийн шагналыг хоёр удаа хүртсэн. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагджээ. Хийсэн уран бүтээл бүхнээрээ үзэгч сонсогч түмнээ цэнгүүлж явдаг түүнийг Монголын ард түмэн өнөө цагийн "Хөгжмийн цагаан суварга" хэмээн нэрлэдэг билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх