Өнөөөдөр аргын тооллын 2026-3-26, Пүрэв гараг, Билгийн тооллын 8, Бархасбадь гараг
Өдрийн наран 6 цаг 43 минутад мандаж, 19 цаг 13 минутад жаргана.
Хэрцгий охин одтой, шарагчин гахай өдөр, үс засуулахад нас уртасна.
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.
Зурхайч: Д. Цогтбаатар
СЭТГЭГДЭЛ Үлдээх