Цахим мэдээ
Юу

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр өнөөдөр хур тунадас орно.

ЦУОШГ-ын мэдээлснээр, бусад нутгаар хур тунадас орохгүй, ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-4 градус хүйтэн, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 8-13, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор цэлмэг, салхи баруунаас секундэд 4-9 метр, 7-9 градус дулаан, Багануур орчмоор цэлмэг, салхи баруунаас секундэд 5-10 метр, 6-8 градус дулаан, Тэрэлж орчмоор цэлмэг, зөөлөн салхитай, 4-6 градус дулаан байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин