Магадлан итгэмжлэлийн явцын үнэлгээ хийлээ
"МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн захирлын баталсан “2026 оны 1 дүгээр улиралд магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагад явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” удирдамжийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Тусламж, үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн болон орон тооны бус шинжээчээс бүрдсэн багаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Тус эмнэлгийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/412 дугаар тушаалаар баталсан шалгуурын дагуу үнэлж, цаашид анхаарах асуудлын талаар заавар, зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан болно.
Эх сурвалж: "МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"
СЭТГЭГДЭЛ Үлдээх