Дэлхий нийтээрээ "Нил ягаан өдөр"буюу эпилепсийн өдрийг тэмдэглэдэг
Олон улсын Эпилепсийн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтээр 3 сарын 26-ны өдрийг “Purple day” буюу НИЛ ЯГААН ӨДӨР" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх Канад улсын Кассиди Меган нэртэй 9 настай охин санаачилсан ба 2008 оны 3-р сарын 26-ны өдөр Нил ягаан өдрийн анхны арга хэмжээ болсон байдаг.
Нил ягаан өнгө нь лаванда цэцэгтэй холбоотой бөгөөд лаванда нь дэлхий дахинд эпилепсийн цэцэг гэж үзэгддэг.
"Нил ягаан өдрийн санаачлагч Cassidy Megan энэ өнгийг сонгосон нь нил ягаан өнгөөр дамжуулан эпилепситэй хүмүүст ганцаараа биш шүү гэдгийг сануулах зорилготой юм."
2015 оноос эхлэн манай оронд Монголын Неврологийн Нийгэмлэгийн (МНН) дэргэдэх Залуу Мэдрэл Судлаач Клуб нь Нил ягаан өдрийг тэмдэглэн, СХД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш, нийгмийн ба эрүүл мэндийн ажилтан дунд эпилепси өвчний тухай ханын сонин гаргуулж, танин мэдэхүйн уралдаанд урьж, уг өдрийг амжилттай зохион байгуулсан юм. Үүнийг уламжлал болгон, үргэлжүүлэн зохион байгуулсаар 11 дахь жилтэйгээ золгож байна
Энэ өдрийг олон улс оронд Эпилепси буюу Унаж татах өвчний тухай зөв мэдлэг ойлголтыг иргэдэд өгөх нөлөөллийн өдөр болгон тэмдэглэж нил ягаан өнгийн хувцсаар жигдрэн дэмжлэг үзүүлдэг.
Хэрвээ таны эргэн тойронд хүн унаж татвал дараах тусламжийг үзүүлээрэй.
/ Та өрөө айж сандрахгүй тайван байх нь чухал юм. /
ЯМАР ҮЕД ТҮРГЭН ТУСЛАМЖ ДУУДАХ ВЭ
Эпилепситэй нэгнээ ойлгож, тусалж, хамтдаа хөгжихийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх