Цахим мэдээ
Мэдээ

Шууд: Аж үйлдвэр эрдэс баялагийн яамнаас " Шатахууны хомсдол үүсэхгүй ч үнэ нэмэгдэнэ" хэмээн мэдэгдлээ.

Энгийн 92 шатахууныг удахгүй хэрэглээнээс гаргана. Гэхдээ үнийг нэмэгдүүлэхгүй байх боломжгүй. Энгийн 92 түлшийг дэлхийд Монголоос гадна ОХУ л хэрэглэж байгаа. Энгийн 92 нь Евро 2 ангилалын шатахуун гэсэн үг.  Шатахуунд экологийн ангилал буюу хүхэрээс шалтгаалж Евро 2, 3, 4, 5 гэсэн ангилал байдаг. Хүхэр бага байх тусмаа агаар орчны бохирдол бага байна. Харин Евро-92  шатахуун нь Евро-5 ангилалын шатахуун бөгөөд бидний хувьд ангилал дээшилж байна.

Хүхэрлэг хий бага учраас Евро стандартын шатахуунууд руу шилжиж байна. Энгийн 92 шатахуун 350-500 ппм хүхэртэй , Дизель түлш 2000 ппм  хүхэртэй, Евро-92 шатахуун 10 ппм хүхэртэй байдаг. Тиймээс  Евро стандартын түлш хүхэрийн агууламж хэд дахин бага байдаг. Агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгах зорилготойгоор Евро түлш рүү шилжих шаардлагатай.

     Хангамж нийлүүлэлтийн тал дээр "ОХУ-с дайны нөхцөл байдлаас шалтгаалсан ямар нэгэн яаралтай хүчин зүйл гарахгүй бол Монголд шатахуун хангалттай нийлүүлээд явна." Тиймээс шатахууны хомсдол үүсэхгүй юм, Одоогийн байдлаар энгийн 92 түлшинд 42 хоногийн хоногийн нөөц байна. Энэ 4 сарын захиалгаа 3 сард өгнө. Өмнөх сараас бууруулахгүй авах саналаа өгсөн.  Нефть импортлогч нар хүлээн авч зөвшөөрсөн байна.  Гэхдээ өмнө нь бид нар 180 сая доллараар авч байсан бол 4 сараас 280 сая доллараар буюу 100 сая доллараар үнэ нэмэгдэнэ. Энэ асуудлаар ЗГ-аас "Үнийн хөнгөлөлт авах уу? Зээлийн хөнгөлөлт авах уу? эсвэл валютийн нөөцөөс татах уу? гэдгийг шийдвэрлэнэ. Шатахууны гэрээ ирэх 12 сард дуусахад бид нар түлшний үнээ судалж байгаад ямар түлш импортлохоо шийдвэрлэнэ. Ер нь бол аль болох байгаль орчиндоо ээлтэйг нь сонгохийг хичээнэ. Магадгаүй "Евро-96 гарсан байгаа" сонгож болно.

Бид нар эрэлтээ багасгавал шатахууны нөөц хангалттай. Мөн өдөр тутамдаа хүн бүр  хэмнэлтээ сайн хийх хэрэгтэй. Олон улсад ч бас хэмнэх үйл ажиллагаа явуулж байгаа.  Үүнтэй холбоотойгоор

1. Дугаарын хязгаарлалт хийх

2. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх

3. Онлайнаар ажиллах нөхцөлөөр хангах

4. Төрийн албан байгууллагууд дээр тодорхой хэмжээнд түлшний хэмнэлт хийх зэрэг арга хэмжээ авч ажиллана.

Харин "Ард иргэд, албан байгууллагын зүгээс нийтийн тээврээр илүү зорчих, ойрхон нэгэндээ дайгдах" гээд төрөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд өдөр тутамдаа дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин