Цахим мэдээ
Юу

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

 Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн менежер Ц.Гомбосүрэн “Баянзүрх дүүргийн хэмжээнд 11 байршилд 1000 гаруй айлын цахилгаан эрчим хүчийг холбоно. Дүүргийн алсалсан хороодод 1960 оноос хойш цахилгаанд холбогдоогүй айлууд бий. Сүүлийн жилүүдэд Шар хоолойн аманд суурьшил тэлж байна. Үүнээс болоод цахилгаан хүчдэл унах зэрэг асуудлууд үүсдэг” гэлээ.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин