Цахим мэдээ
Юу

Дроноор цус тээвэрлэж ГССҮТ-д хүргэжээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс өчигдөр /2026.3.27/ дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэжээ. Донорын цусыг 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөв. Эмнэлгийн яаралтай тусламжид нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг анх 2025 онд дроноор хүргэж байсан бөгөөд энэ удаагийнх нь хоёр дахь туршилт, хэрэгжилт болж байна.

Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж. Дроны технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүний амь насыг аврах боломжийг сайжруулж байна гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин