Цахим мэдээ
Хаана

Зүүн аймгуудаар ноолуур 180-185 мянган төгрөг байна

Зүүн бүсийн аймгуудад жил бүрийн гуравдугаар сарын дунд үеэс ноолуурын борлуулалт жигдэрч эхэлдэг. Харин энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл хүйтэн, зарим суманд цас ихтэй байгаагаас шалтгаалан ямааны самналт өмнөх жилүүдээс оройтож эхэлж байгаа аж.

Одоогийн байдлаар Хэнтий аймагт нэг кг ноолуурын ханш 180 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол Дорнод аймагт 185 мянган төгрөг хүрээд байна. Энэ нь өнгөрсөн хавартай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Дорнод аймгийн хэмжээнд 2025 оны эцсийн тооллогоор 662 мянга 449 толгой ямаа бүртгэгдсэн бөгөөд энэ жил нийт 231.8 тонн ноолуур бэлтгэн зах зээлд нийлүүлж, 34.7 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ. Зүүн аймгуудын ноолуур нь эрт гардаг, нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг онцлогтой тул зах зээлд өндөр үнэлэгддэг.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин