Цахим мэдээ
Юу

Трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглоно

Олон улсын олимпын хороо трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахгүй байх шинэ бодлого гаргахаар шийджээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри хэлэхдээ, бүх тамирчин шударга өрсөлдөх эрхтэй. Харин биологийн хувьд эрэгтэй төрсөн хүмүүс эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох нь шударга биш, зарим спортод аюултай байж болно гэжээ.

Шинэ дүрмийг 2028 онд Лос-Анжелесийн Олимпоос эхлэн мөрдөнө. Тамирчдыг тусгай генийн (SRY) шинжилгээгээр шалгаж, эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эсэхийг шийдэх юм.

Мөн Дональд Трамп өмнө нь трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахгүй гэж мэдэгдэж, АНУ-ын сургуулиудад ч ийм хориг тавьжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин