Хөгжил гэдэг үгийг бид сүүлийн жилүүдэд хамгийн их давтдаг болсон. Өргөжин тэлж буй хот, сүндэрлэх барилга, сунан үргэлжлэх авто замыг бид дэвшлийн хэмжүүр мэтээр харж, улам хурдтай урагшлахыг хүссээр. Энэ хүсэл аажмаар нэг зүгт төвлөрч, “хурд” гэх ойлголт хөгжлийн гол шалгуур болж хувирлаа. Хурдны зам бол хотын нүүр царай, эдийн засгийн хөдөлгүүр гэж ойлгогдох болсон энэ цаг үед бид нэг чухал зүйлийг анзааралгүй орхиж байна. Тэр нь нүдэнд үл харагдах ч амьдралын үндэс болсон ус, тэр дундаа Туул гол юм. Усгүй хөгжил бол хоосон хурд Хурдны зам бол эдийн засгийн судас гэж ярьдаг. Гэхдээ ус бол амьдралын судас. Замгүй бол тойрч болно, харин усгүй бол амьдрах боломжгүй.
Хэрвээ Туул гол ширгэвэл:
• Улаанбаатар ундны усгүй болно
• Үйлдвэрлэл, үйлчилгээ зогсоно
• Хүн амын эрүүл мэнд аюулд орно.
Монголчууд бидэнд хурд биш ус хэрэгтэй. Өнөөдөр бид замаа барьж болно. Харин маргааш усгүй бол тэр замаар амьд хүн явах уу? эрхэм сэнтийд ноёлосон дарга нараа
СЭТГЭГДЭЛ Үлдээх