“Монгол ноолуур-2026” дуудлага худалдаа гуравдугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд боллоо. Дуудлага худалдаанд зүүн бүсийн гурван аймгийн малчид, хоршоодоос бэлтгэсэн нийт 14 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд үнэ хаялцан худалдан авчээ.
Одоогийн байдлаар ноолуурын ханш бүс нутгуудад 195-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь чанар, цэвэр самналтаас шалтгаалан цаашид өсөх боломжтой хэвээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх