Монголд гэр бүл салалтын тоо тасралтгүй өсөж, энэ нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн ноцтой үзэгдэл болоод байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр: Монгол Улсад жилд дунджаар 4,000–5,000 гэр бүл салж байна. Сүүлийн 10 жилд гэр бүл салалт ойролцоогоор 2 дахин өссөн бөгөөд салалтын 60% гаруй нь 10-аас доош жил хамт амьдарсан гэр бүлүүд байна. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ын судалгаагаар салалтын шалтгаанд: Харилцааны үл ойлголцол 40%, Архи, согтууруулах ундаа 20%, Эдийн засгийн хүндрэл15%, Үнэнч бус байдал (араар тавилт) 10–15% гэсэн судалгаа гарчээ. Араар тавилт бол гол шалтгаан биш, харин үр дагавар байх нь элбэг.
Араар тавилт яагаад гардаг вэ? Гэр бүлийн сэтгэлзүйчдийн дүгнэлтээр: Харилцаа хөрөх, Сэтгэл ханамж буурах, Хосуудын хоорондын харилцаа тасрах,Итгэлцэл алдагдах эдгээр нь үнэнч бус байдал үүсэх хөрс болдог.
Өөрөөр хэлбэл, араар тавилт бол “шалтгаан” биш, “шинж тэмдэг” юм. Эдийн засгийн дарамт нэмэгдэж гэр бүл гэдэг ойлголт өөрөө сорилтод орж байна. Өмнө нь “тэсэх” соёл давамгайлж байсан бол одоо “аз жаргалгүй бол сална” гэсэн хандлага нэмэгдсэн. Бид юу анзаарах ёстой вэ? Гэр бүл салалтыг зөвхөн “хэн буруутай вэ?” гэж харахаас илүү: Харилцааны боловсрол дутма, Сэтгэлзүйн дэмжлэг байхгүй,Хосууд асуудлаа ярьж чаддаггүй, Гэр бүлийн зөвлөгөө үйлчилгээ сул гэдгийг анзаарах хэрэгтэй.
Монгол гэр бүлүүдийн салалтын гол шалтгаан нь ганц “араар тавилт” биш. Харилцааны хямрал,Эдийн засгийн дарамт,Нийгмийн өөрчлөлт эдгээрийн нийлбэр дүн юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх