Ноолуурын үнэ, ханштай холбоотой мэдээллийг ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн өглөө.
Тэрээр "Энэ амралтын өдрүүдэд Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа болсон. 90-200 мянган төгрөгийн хооронд үндэсний 10 гаруй компани өрсөлдөж, 191 мянган төгрөгөөр худалдаж авсан. Мөн Дорнод аймагт 205 мянган төгрөгөөр ноолуур худалдан авч байна. Дэлхийн зах зээл дээрх үнэ, дотоодод үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг, боловсруулж гаргахыг дэмжиж байгаа Засгийг газрын шийдвэр зэргийг харгалзаад, 200 мянган төгрөг бол байж болох үнэ гэдгийг бид компаниудад санал болгож байсан" гэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх