Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14498 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11722, орон нутагт 2771 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 31-ний мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 67 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5256 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3550, 5-9 насны 1852 хүүхэд, 15-19 насны 1791 хүүхэд улаанбурхнаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх