Цахим мэдээ
Ярилцлага

Оршуулгын газрын хажууд хууль бусаар олгосон 55 га газрын эрхийг цуцлуулахаар боллоо

Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2-р багийн нутаг дэвсгэр "Урангийн богино" гэх оршуулгын газрын орчимд хууль бусаар 55 га газрыг нэг компанид олгосон байсныг сумын 200 гаруй иргэн эсэргүүцсэнээр цуцлуулахаар боллоо.

Тодруулбал, 2017 онд 50 га газрыг "Солар энержи чандмань" ХХК-д эзэмших эрхийн төрлөөр олгожээ. Мөн 2023 онд 5 га газар нэмж хууль бусаар олгосон байсан аж. Тус компани нь уг газар дээр долоон жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд өнгөрсөн намраас хашаалж эхэлжээ. Харин сумын иргэд эсэргүүцэж, шинэ ИТХ, Засаг даргадаа хандсанаар эрхийг нь цуцлуулахаар болсон байна.

Энэ асуудлаар шүгэл үлээж, томоохон хэмжээний хууль бус газар олголтыг зогсоож чадсан иргэдийн төлөөлөл Ц.Одгэрэлтэй ярилцлаа.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх