Цахим мэдээ
Хаана

Хамтран амьдрагчаа хүчирхийлж хөнөөсөн этгээдэд 8 жил 9 сар хоригдох ял оноолоо

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь нас хохироосон онц ноцтой хэргийг шүүжээ.

Тодруулбал, Хамтран амьдрагчаа бусадтай хардаж, удаа дараа хүчирхийлэл үйлдэж байсан этгээд нь сүүлчийн маргааны үеэрээ хохирогчийг газарт унагаж, хэвлийн хэсэгт нь хүчтэй өшиглөж, амь насанд нь хүрчээ.

Хэргийн улмаас хохирогчийн элэг болон хэвлийн хөндийд их хэмжээний дотоод цус алдалт үүсэж, улмаар хоёр хоногийн дараа нас барсан байна. Шүүхээс дээрх этгээдийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, хүний амь насыг хохироосон гэж үзэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 8 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдууллаа.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин