GMAIL анх 2004 онд олонд танилцуулж байсан ч 2007 оноос дэлхий дахинаа нээлттэй ашиглах болсон
22 жилийн өмнө буюу 2004 оны 4-р сарын 1-нд анх Gmail нээгдэж байжээ. Тухайн үеийн дундаж мэйл үйлчилгээ нь 50-60 мэйл л багтдаг 15MB багтаамж санал болгодог байсан бол Gmail анх 1GB inbox санал болгож, олныг гайхшруулж байв.
Мэдээллийн AP агентлаг Google компани дээр очиж, Gmail-ийн талаарх анхны мэдээллийг бэлтгэсэн бөгөөд тухайн үед 13000 гаруй мэйл хадгалах боломжтой үйлчилгээг үнэгүй гаргаж байгаа гэхэд нь хүмүүс 4 сарын 1-ний prank байна гэж хүлээн авсан байдаг.
Анх тэд хүчин чадал муутай 300-хан компьютерийг мэйл сервер болгон ашиглаж байсан ба энэ нь ердөө 10000 хэрэглэгчийн account л ажиллуулахад хүрэлцэх хүчин чадал байв. Хэрэглэгчийн тоо хязгаартай гдг мэдээ нь Gmail-н сонирхогчдын тоог бүр ч их өсгөсөн байдаг юм байна.
2007 оноос л олон нийтэд бүрэн нээлттэй болж, шинэ хаягнууд бүртгэхгүй байсан хязгаарлалтыг халснаар дэлхий даяар бүрэн утгаар нь хэрэглэж эхэлжээ.
Одоо цахим орчинд 1,8 тэрбум Gmail хаяг нээгдсэн байдаг гэжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх