Цахим мэдээ
Хаана

4 сарын 1: Солонгосын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн (April Fools’ Day) өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Сүүлийн жилүүдэд худал дуудлага болон цахим орчин дахь тэсрэх бөмбөгийн заналхийлэл эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор анхааралтай ажиглалт хийх болжээ. Учир нь дэлхий нийтээр энэ өдөр бусдыг хуурч тоглох байдлаар тэмдэглэх нь элбэг байдаг.

Харамсалтай нь тэсрэх бөмбөг байршуулсан зэрэг гэмт хэргийн төрлийн заналхийлэл, худал мэдээлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан 2025 оны гуравдугаар сард олон нийтийг айлган сүрдүүлэхтэй холбоотой хууль батлагдсан бөгөөд тодорхойгүй эсвэл олон хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн этгээдэд тав хүртэлх жилийн хорих ял эсвэл 20 сая вонын торгууль ногдуулах боломжтой болсон байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Үндэсний Цагдаагийн албанаас гаргасан мэдээллээр 2022–2024 оны хооронд худал дуудлагад хариу өгсөн цагдаагийн ажиллагаа 4235-аас 5432 болж, 28.3 хувиар өссөн байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин