Олон улсын инээдмийн баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг байна. Ингэхдээ хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна.
Үүсэл гарлын тухайд Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх нь бий. Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэж үздэг. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэлт баяраа хийсээр байв. Нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг. Манайд 1968 оноос эхлэн Монголын зохиолчдын хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ.
Энэ өдөр бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх