Цахим мэдээ
Юу

“Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой тохиож байна

Дэлхийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч “Apple” компанийг үүсгэн байгуулсны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1976 онд Калифорни муж улсад нэгэн гараашнаас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани өдгөө хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн аварга корпорац болон өргөжжээ.

Воз нэрээрээ алдаршсан Америкийн зохион бүтээгч, электроникийн инженер, программ зохиогч Стив Возниак компьютерын хэлхээний хавтан зохион бүтээж, түүнийг нь найз Стив Жобс нь бизнес болгон хөгжүүлэх боломжийг олж харснаар “Apple” компани үүсэж байсан түүхтэй. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд тус компани анхны ширээний компьютер, ухаалаг гар утсыг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, программ хангамж болон техник хангамжийн төгс зохицлыг бий болгосноор орчин үеийн технологийн салбарт хувьсгал хийсэн юм.

Гэвч 50 жилийн ойн босгон дээр “iPhone” үйлдвэрлэгч компани хиймэл оюуны эрин үед байр сууриа хадгалж үлдэх томоохон сорилттой тулгарч байна. “Alphabet”, “Microsoft” зэрэг өрсөлдөгч компаниуд нь хиймэл оюуны салбарт олон тэрбум долларын хөрөнгө оруулж, тэргүүлэх байр суурийн төлөө өрсөлдөж эхэлжээ.

Тухайлбал, 2022 оны 11 дүгээр сард “ChatGPT” гарч ирснээс хойш “Apple”-ийн хувьцааны өсөлт технологийн салбарын “Шилдэг долоон” (Magnificent Seven) компани дундаа хамгийн тааруу үзүүлэлттэй байгааг шинжээчид онцолж байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин