Цахим мэдээ
Юу

Загас агнуурыг түр хугацаанд хориглож, нөөцийг хамгаалж байна

Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглодог бөгөөд энэ хугацаа нь загасны үржлийн үе юм.

Тус хориг нь загасны нөөцийг хамгаалах, цаашид тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр, загасыг үржлийн үед нь барьж агнах, тогтоосон хугацааг мөрдөхгүй байх нь агнуурын нөөцийг эрс багасгаж, улмаар зарим төрлийн загас устах аюулд хүргэж болзошгүй байна. Нэг загаснаас олон мянган түрс гарах боломжтой ч үр тогтсоны дараа авгалдай, жарамгай, жараахай болж бие гүйцэх хүртэлх хугацаанд ихэнх нь хорогдож, маш бага хувь нь амьд үлддэг аж.

Иймээс үржлийн үед агнуур хийх нь тухайн жилийн төл бойжилтыг тасалдуулах эрсдэлтэй. Энэ үед эр загасны өнгө зүс тодорч, толгой болон биед нь мөнгөлөг товгор үүсэх, сэлүүрийн толбо тодордог. Иймд иргэдийг дээрх хугацаанд загас агнахгүй байх, байгаль хамгааллын дүрэм журмыг чанд мөрдөхийг холбогдох байгууллагууд анхааруулав. 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин