SaveTuul буюу хатан туулаа хамгаалъя жагсаал өнөөдөр 14 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ жагсаалд нийслэлийн төдийгүй хөдөө орон нутггаас УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХЭНТИЙ аймгаас зорьж ирэн дуу хоолойгоо нэгтгэж дэмжиж буйгаа илэрхийлж буй хүмүүс байв.
Иргэдийн гол ярьж буй зүйл бол заавал ТУУЛ гол зам дагуу биш гэр хооролол дундуураа юмуу хотынхоо араар ч юмуу зам тавихгүй заавал ТУУЛ гол дээр зам тавина гэдэг дээр маш том бухимдалтай байгаагаа илэрхийлэв.
Монголчууд бидэнд тог, бинзен, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд шийдвэрлэх ёстой маш олон асуудал байхад хурдны зам тавих гээд улайрч байгаа хотын удирдлагуудад дургүйцлээ илэрхийлж хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах хүртэл асуудал яригдаж иргэд гарын үсэг цуглуулж буй юм.
Туул гол дээгүүр барихгүй далан дээгүүр тавина гэж байгаа ч голын ай сав газар зам байгаа тохиолдолд энэ олон мянган машин зорчиход гоожих тос, масло, бинзен гээд бүгд л гол шингэн орно. Туул гол олон жилийн өмнө тасалдаж бүр ширгэж байсан гол. Ховд амйгийн Буянт сумаас Минж авчирч дахин сэргээсэн энэ хайран сайхан уул ус хангай дэлхийгээ авран хамгаалж яагаад ч зам тавьж болохгүй гэдгийг хэлэв.
Эдийн засагч мэргэжилтэй иргэнээс онцлон энэ замын талаар асуухад 1км зам мөнгөн дүнгээр 1 тэрбум хавьцаа байдаг бол туулын хурдны замын төсөл 1км зам дээр 70 тэрбумын төсөв суутгагдсан байгаа нь олон улсын стандартаас хэт давсан хэтийдсэн зардалтай маш том мөнгө угаалт, тархи угаалт, авилгал, ашиг сонирхлын зүйл энд явагдаж байгааг хэлэв.
Аргаа барсан иргэдийн дийлэх нь барилга байгууламж, албан тушаал, авилгал зэрэг дүүрч ганцхан нийслэл хотын минь усны ундарга, үзэмж, шүтээн болсон Туул голыг минь сэндийчилгүй үлдээж өгөөч гэж учирлан хотын даргаас гуйв.
Жагсаалд оролцож буй иргэн дээд өвөг дээдсээсээ бид нар гол ус, хангай дэлхийгээ хайрлан шүтэж дээдэлж ирсэн. Атила хааны хэлсэн
Мод тасдвал гарыг нь
Газар зарвал тархийг нь
Улсаа худалдвал амийг нь
Могой алсан хүнийг мориор торго
Бургас мод огтловол долоон үеэр нь торго гэж их засаг хуулинд хүртэл заасан байдаг шүү гэж онцгойлон хэлэв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх